Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний үр дүнг хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хамтран хэрэгжүүлэх Монгол Улсад хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн Хүүхэд хамгааллын компакт гэрээнд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр талууд гарын үзэг зурж, 2 жил гаруйн хугацаанд хэрэгжүүлж байна. 

Энэхүү гэрээний хэрэгжилтийн явцтай танилцахаар Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Келли Базби болон АНУ-ын Төрийн Департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын Олон улсын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Сюзан Снайдэр, тус хөтөлбөрийн шинжээч Мариса Пиетробоно нар манай улсад ажиллаж байна. 

Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа болон холбогдох албан хаагчид оролцож, тус яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.  


Дээш