"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл"-ийн удирдах зөвлөл хуралдав
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол дахь Норвегийн тусламжийн байгууллага, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл”-ийг Баян-Өлгий, Ховд аймагт хэрэгжүүлж байна.
Тус төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн чадавхыг бэхжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нийгмийн үйлчилгээг тэгш хүртэх боломжийг олгож, тэдний эрхийг хангахад аймаг, орон нутгийн төрийн байгууллагууд, удирдлагуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Төслийн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймагт зохион байгуулсан бөгөөд хурлаар 2022 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж баталлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төслийн удирдах зөвлөлийн дарга С.Тунгалагтамир зөвлөлийн гишүүд болох орон нутгийн удирдлагуудад 2023 онд төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг эрчимжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр салбар бүр өөрсдийн чиг үүргийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахад идэвх санаачилга гарган ажиллахыг чиглэл болгов.
Дээш