"Кейс менежментийн онол-практикийн үндэс" сургалт зохион байгуулагдаж байна
ХНХЯ АХБ-ны бүсийн техникийн туслалцааны “Олон нийтэд түшиглэсэн ахмад настны урт хугацааны тусламж, үйлчилгээний шинэлэг тогтолцоо, үйлчилгээг хөгжүүлэх нь” (ТА9928) төслийг хэрэгжүүлж байна.
Тус төсөл нь Монгол, Вьетнам, Шриланк, Индонез улсад хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсад засаг захиргааны 3 өөр нэгжид, 3 өөр чиг үүрэгтэй салбарт буюу Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ачлалт хүүхдүүд ТББ-ыг сонгон Идэвхтэй насжилтын төв (ИНДТ)-ийг байгуулах загварыг туршиж байгаа юм.
Төслийн хүрээнд “Кейс менежментийн онол-практикийн үндэс” сургалтыг 12 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтыг ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, АХБ-ны төслийн олон улсын зөвлах Вай Чонг нар нээлээ.
Сургалтад ХНХЯ, ЭМЯ, ХХҮЕГ, Герентологийн Үндэсний төвийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, СЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд, Монголын Ахмадын холбоо, төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд болох Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн Ачлалт хүүхдүүд ТББ-ын удирдлага, ажилтнууд, баг, хороо дүүргийн нийгмийн ажилтан, багийн дарга, халамж үйлчилгээний мэргэжилтнүүд, өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд, холбогдох мэргэжлийн салбар зөвлөлийн эмч, зөвлөхүүд оролцож байна.
Энэхүү сургалтын явцад ахмад настны хэрэгцээг илрүүлж, үнэлж, тогтоох, тэдэнд шаардлагатай үйлчилгээг тодорхойлох, холбогдох мэдээллийг цуглуулж, бүртгэх, баримтжуулах чиглэлээр олон улсын стратеги бодлого, Сингапур, Канад болон бусад орны туршлагаас суралцаж, ахмад насны гэрт зочилж тэдэнтэй болон асран халамжлагчидтай ярилцаж, тусламж үйлчилгээ үзүүлэх дадлагыг хийх юм
Дээш