Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хүүхдийн тэтгэлгийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь 2022 оны 12 дүгээр сарын 9-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ээлжит хэлэлцүүлгийг “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хүүхдийн тэтгэлэг” сэдвийн дор зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллагын төлөөлөл, өрх толгойлсон эх, эцэг зэрэг хуулиар эрх ашиг нь хөндөгдөх хэсгийн төлөөлөл зэрэг нийт 50 гаруй хүн оролцов.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Гэр бүлийн тухай хуулийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хүүхдийн тэтгэлэг тогтоох аргачлалын гадаад орны туршлага сэдвээр тус тус илтгэл тавигдаж, хүүхдийн тэтгэлэг тогтоох, зохицуулах талаар тулгамдаж буй асуудал, арга, аргачлалын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгээр хүүхдийн тэтгэлэг тогтоох, тооцох, одоогийн эрх зүйг сайжруулах, хүүхдийн тэтгэлгийн бүрэн төлөлтийг хангах асуудлыг эцэг, эхийн үүрэг хариуцлагатай холбон ярилцаж, иргэдийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах, гэр бүлийн боловсрол олгох хэрэгцээ байгааг онцлов.
Дээш