"Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн Удирдах зөвлөл хуралдлаа

Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын “Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр НҮБ-ын байранд боллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, төслийн удирдах зөвлөлийн дарга  С.Зулпхар, дотоодын шилжилт хөдөлгөөний асуудлыг үндэсний хууль эрх зүй болон төлөвлөлтөд хэрхэн тусгах талаарх шийдлийн зураглалыг боловсруулж байгаа явцын талаар танилцуулсан.

Удирдах зөвлөлийн хурлаар төслийн хэрэгжилт, хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний талаар үндэсний хэмжээнд хийсэн судалгааны үр дүн, цаашид хийх ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Удирдах зөвлөлийн хуралд УЗ-ийн дэд дарга Шдейцарын Хөгжлийн Агентлагийн дэд дарга Бенуа Мейэр-Биш, ОУШХБ-ын Хятад, Монголын төлөөлөгчдийн газрын тэргүүн Н.Жьюзеппе Крочетти,  ОУШХБ-ын Монгол дахь хөтөлбөрийн менежер Даниел Сэм болон бусад оролцогч оролцогч талын төлөөлөл, албаны хүмүүс оролцлоо.

 

Дээш