"Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн Удирдах зөвлөл хуралдав
Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр НҮБ-ын байранд боллоо.
Хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Аксель Никэйз, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар даргалж, Эдийн засаг, хөгжлийн яам, сангийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний аудитын газар, МАОЭНХ, МҮЭХ, Монголын хүнсчдийн холбоо, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар 2022 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг танилцуулж, тулгамдсан бэрхшээл, сургамж, хамтын ажиллагааны талаар хэлэлцэхийн зэрэгцээ 2023 оны төлөвлөгөөний төсөл дээр санал солилцов.
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөрийг дэмжих ерөнхий зорилгын хүрээнд үр дүнд чиглэсэн бодлого, төсвийн уялдааг хангах замаар төсөв санхүүгийн удирдлагын тогтолцоог сайжруулахад чиглэж буй тус төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага ба Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам хамтран хэрэгжүүлж байна.
Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: