НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй япуурлыг бууруулах чиглэлд хамран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Илейн Конкевичийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлсэн .
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс цаашдын хамтын ажиллагааг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ядуурлыг бууруулах чиглэлээр үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.