"Нийгмийн хамгааллын тулгуур багана" сэдэвт сургалт зохион байгуулав
Азийн хөгжлийн банкны “Цар тахлын үед хариу хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал төсөл-2”-ийн хүрээнд хэрэгжиж буй “Төгсөлтийн аргачлал буюу ядуурлыг төгсгөх хөтөлбөрийн туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулан “Нийгмийн хамгааллын тулгуур багана” сэдэвт сургалтыг тус хөтөлбөрийн зөвлөхүүд болон Сонгинохайрхан дүүргийн холбогдох хороодын нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан 2022 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Чинмандах, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранбаяр нар Нийгмийн халамжийн бодлого, Зорилтод өрх, иргэнтэй ажиллах аргачлал, сургалтын талаар илтгэл тавьж оролцлоо.
Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн олон улсын зөвлөхүүд боловсруулсан хөтөлбөрийн дагуу хичээл зааж байгаа юм.
Уг сургалтаар Нийгмийн хамгааллын суурь ойлголт, өнөөгийн байдлын талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, тус салбарын тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд Төгсөлтийн хөтөлбөрийн ач холбогдлыг ойлгож, Нийгмийн хамгааллын тулгуур баганы үндсэн зорилго хийгдэх гол ажиллагаа, хүрэх үр дүн зэрэг мэдлэгийг эзэмших юм.
Дээш