ОУВС-гийн төлөөлөгчдөд мэдээлэл өглөө
Олон Улсын Валютын Сангийн дүрмийн дагуу гишүүн орнуудын нийгэм, эдийн засгийн байдалд үнэлэлт өгөх ажлын хэсэг Манай Улсад ажиллаж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, сайдын зөвлөх Ч.Улаан болон тус яамны удирдлагын баг Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгчидтэй уулзаж, тодорхой асуудлаар мэдээлэл өглөө.
Уулзалтад ОУВС-гийн талаас Ажлын хэсгийн ахлагч хатагтай Ангана Банержи, ОУВС-ийн Суурин төлөөлөгч ноён Сёк Хьюн Юн, Салбар хариуцсан эдийн засагч ноён Дэвид Корвино, Мөнгөний бодлого хариуцсан эдийн засагч Пранав Гупта, Төсвийн эдийн засагч Манабу Нозе, Санхүүгийн салбар хариуцсан эдийн засагч Иоргова Силвиа нарын төлөөлөгчид оролцлоо.