“Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-д оруулах өөрчлөлтийн талаар санал солилцлоо
“Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, дүрмийг шинэчлэх шаардлага, оруулах өөрчлөлтийн талаар санал солилцлоо.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны А/269 тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм” хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн зарим зохицуулалтыг бусад хууль, журамд нийцүүлэх, төрийн захиргааны болон төрийн бус байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх асуудлыг илүү сайжруулах үүднээс дүрмийг шинэчлэн боловсруулах хэрэгцээ шаардлага үүсэж байгаа юм.
Иймд дээрх дүрмийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн А/170 дугаар тушаалаар нийгмийн түншлэгч талууд МАОЭНХ, МҮЭХ, болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулж өнөөдөр эхний хурлаа хийлээ.
Дээш