ОУШХБ-ын Бельгийн Хаант Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Монгол Улсад айлчилж буй Олон Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын Бельгийн хаант Улс дахь салбарын ажилтан Карел Мичиэлс, болон Цагаачлал хүсэгчдийн холбооны агентлаг /ФЕДАСИЛ/ -ын ажилтан Далер Курбонович Бурхонов, Жерон Ван Де Берге нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, “Өөрийн хүсэлтээр эх орондоо эргэн ирж суурьшихад дэмжих” хөтөлбөрийн хүрээнд эх орондоо буцаж ирсэн Монгол иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн ОУШХБ-д талархаж буйгаа илэрхийлсэн. Тэрээр, Гадаадад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдийг эх орондоо эргэн ирэхэд нь ажил хөдөлмөр, бизнес эрхлэх боломж бүрдүүлэх бодлого, хууль эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож хамтран ажиллахаар боллоо.
Дээш