Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо хуралдлаа


Хурлыг Үндэсний хорооны дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар даргалж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон эрдэмтэн, судлаачид оролцлоо.    

 

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Барилга, хот байгуулалтын яамны салбар хорооны үйл ажиллагааны талаарх мэдээлэл

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсанТэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал

“Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг жижиг, дунд үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд зориулсан зөвлөмж” боловсруулсан талаарх мэдээлэл

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах талаар ажил олгогч, эзэд, ААНБ-ын удирдлагуудад зориулсан зөвлөмж” судалгааны тайлан

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах бүртгэлийн гэрчилгээ шинээр авах болон төрөл нэмүүлэх байгууллагуудын танилцуулга зэрэг мэдээллүүдтэй танилцлаа.

Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хурлаас холбогдох байгууллагуудад тодорхой чиглэл өгч, арга хэмжээ хэрэгжүүлж ажиллахаар тогтлоо 

Дээш