“Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” чуулганд Нийслэл, 21 аймаг, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл 800 гаруй хүн оролцож байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Эдийн засгийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн оролцоо, сорилт, боломж”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзул “Бизнес ба эмэгтэйчүүд зөвлөлдөх уулзалтаас гарсан үр дүн”, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны ТУЗ-ийн дарга О.Байгаль “Олон улсын чиг хандлага, сайн туршлага”, Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг “Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх нь” сэдвээр тус тус үндсэн илтгэл танилцуулна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, сорилт, боломж” сэдвээр илтгэл тавьж мэдээлэл танилцууллаа.
Чуулганаар, Эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих орчин бүрдүүлэх,
Жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн салбарыг хөгжүүлэх
Хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн асуудлууд
Цахим эдийн засаг, эмэгтэйчүүдийн оролцоо
Хариуцлагатай бизнесийн байгууллагыг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, сайн туршлага гэсэн чухал сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж нэгдсэн зөвлөмж гаргана.

Дээш