Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки болон Японы Ёс зүйн хорооны тэргүүн, хатагтай Ито Наоки нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд дэд сайд, Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ үед Элчин сайдын хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албыг хашиж буйд баяр хүргэсэн юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Япон Улсын Засгийн газар, Жайка Олон Улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцож энгийн ажил хэрэгч яриа өрнүүлээ.
Тус яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг Япон Улсад нээн тэнд амьдарч байгаа монгол иргэдэд хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн хамгааллын үйлчилгээг хүргэж байна.
Мөн Жайка Олон Улсын байгууллагатай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг 2021-2025 хооронд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд JOB COACH буюу ажлын байранд дадлагажигчаар 200 хүнийг бэлтгэхээр төлөвлөсний 70 дадлагажигчийг энэ онд бэлтгэх юм.
Японы Ёс зүйн хорооны тэргүүн, хатагтай Ито Наоки, технологийн хөгжил хурдтай явагдаж буй өнөө үед гэр бүлийн харилцаа, нийгмийн ухамсар төлөвшлийг дээшлүүлэх, хүүхдийн хайрлуулах, халамжлуулах эрхийг хангах, хүн хоорондын бодит харилцааг хэрхэн дэмжих талаар санал бодлоо хуваалцсан юм.