Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдлаа
Хурлаар:
1. Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2023 оны төсвийн төслийн санал, 2024-2025 оны төсвийн төсөөллийн танилцуулга гэсэн хоёр асуудал хэлэлцлээ.
Нэгдүгээр асуудлын хүрээнд:
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмжийн болон
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 2 сая /2,000,000/ төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.
Амьгүй донор болж эс, эд эрхтэнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган /3,500,000/ төгрөгөөр тогтоолоо.
Тогтоолыг 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.
Оршуулгын тэтгэмжийн хэмжээг өмнө нь:
2002 онд Засгийн газрын шийдвэрээр 148,500 төгрөг
2009 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 300,000 төгрөг
2013 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 620,000 төгрөг
2016 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 1,000,000 төгрөгөөр тогтоож байсан.
Дээш