Монголын хүүхдийн зөвлөлийн Майхант чуулган эхэллээ

uploaded pictureuploaded pictureuploaded picture"#НЭГДҮГЭЭРТ_ХҮҮХЭД” үндэсний хөдөлгөөний хүрээнд #Монголын_Хүүхдийн_зөвлөлийн_МАЙХАНТ_чуулганыг 2022 оны долдугаар сарын 18-наас 21-нд Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.

Майхант чуулганд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 500 гаруй хүүхэд чуулна.

Майхант чуулганыг зохион байгуулснаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх гол зарчмуудын нэг болох хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангахад төр, иргэн, олон нийтийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэхээс гадна МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ-ийн үйл ажиллагааг улс орон даяар идэвхжүүлэх юм.


Дээш