Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байруудад шаардлагатай тоног төхөөрөмж, эмэгтэйчүүдийн эрүүл ахуй, ариун цэврийн багцыг хүлээлгэн өглөө

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture“Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлсэн үйлчилгээний бүртгэл, мэдээллийн /ETUSLAMJ.MN/ сангийн хөгжүүлэлттэй холбоотой тоног, төхөөрөмж” болон эмэгтэйчүүдийн эрүүл ахуй, ариун цэврийн багцыг Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байранд хүлээлгэн өглөө. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилга, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн техникийн дэмжлэгээр гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлсэн үйлчилгээний бүртгэл мэдээллийн /etuslamj/ санг 2020 оноос хөгжүүлж эхэлсэн.

Энэхүү системийг нэвтрүүлснээр гэр бүлийн хүчирхийлийн хохирогчийг түр хамгаалан байрлуулах, аюулгүй байдлыг хангах үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж цаашид нийгмийн ажил үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах, олон нийтийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн платформ бий болгох ач холбогдолтой.

Уг сангийн хөгжүүлэлттэй холбоотойгоор Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байруудад шаардлагатай тоног төхөөрөмж болон эмэгтэйчүүдийн эрүүл ахуй, ариун цэврийн багцыг хүлээлгэн өглөө.

Тус арга хэмжээнд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд А.Ариунзаяа, Швейцарын хөгжлийн агентлагийн Др.Стефаний Бури, НҮБХАС–ийн Суурин төлөөлөгч Др. Халид Шарифи болон Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны төлөөлөл болон холбогдох албан хаагчид оролцлоо.

Дээш