Залуусын хөдөлмөр эрхлэлтийг төр дангаараа нэмэгдүүлэх боломжгүй. Энэ бол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа.

Тийм ч учраас 2021 онд Оролцоо төслийг олон аж ахуйн нэгж байгууллагууд дэмжиж ажилласан. ААНБ-ууд оролцоо төслийн залуусыг 14 хоног дадлага хийлгүүлж, ажил олгох өдөрлөгт оролцож, зарим нь байнгын ажлын байраар хангасан. Үүний нэг нь "Алтан жолоо импекс" ХХК.

Тус компанийн Хүний нөөцийн албаны дарга Э.Цасчихэр Оролцоо төслийг хэрэгжүүлснээр залуусыг ажил олгогчтой холбож, олон талын мэдлэг мэдээллээр хангаж байгаа нь үр дүнтэй, ач холбогдолтой болж байгааг онцолсон юм.

Монгол Улсын Засгийн газраас 2022 онд “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Хөдөлмөр эрхлэх хүсэл, эрмэлзэлтэй, 18-34 насны залуус Та бүхнийг ажил хөдөлмөрт уриалж, урамшуулж, сургаж, дадлагажуулж, ажлын байранд зуучилъя.

2022 оны 5 дугаар сарын 16-26-ны өдрүүдэд E-Mongolia цахим системээр бүртгэнэ.

✅#БАЯРЛАЛАА 

✅ #ХАЛАМЖААС_ХӨДӨЛМӨРТ

✅ #ОРОЛЦООД_ӨӨРЧИЛЬЕ

Дээш