Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр

Хамрах хүрээ:

Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт дараах иргэн, өрх, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана:

Иргэн:

Ажилгүй иргэн;

Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн.

Өрх:

Хөдөө, орон нутагт шилжин суурьших хүсэлтэй малчин өрх;

Малгүй болон цөөн малтай өрх.

Аж ахуйн нэгж, байгууллага:

Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч;

Нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч.

• Иргэнд санхүүгийн дэмжлэг олгох:

Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 30 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.1, 2.2-т заасан хүний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 10.0 хүртэл сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно;

Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь жил бүрийн 4 болон 9 дүгээр сард төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ба санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргасан иргэдийг бүртгэн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулна.

Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг хүссэн иргэн өөрийн харьяалах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж хандана:

• Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл;

• Иргэний өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар;

• Аж ахуй, бичил бизнес эрхлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөө;

• Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн бол гадаад паспорт, шаардлагатай бол эзэмшсэн мэргэжил, ур чадварыг тодорхойлох баримт бичиг.

• Финтекээр богино хугацааны эргэлтийн хөрөнгийн дэмжлэг олгох:

Санхүүгийн дэмжлэгийг зайнаас, түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүйгээр олгох хүрээнд 1.0 хүртэл сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэй богино хугацааны эргэлтийн хөрөнгийн дэмжлэгийг туршилтын байдлаар финтек технологи (fintech) ашиглан орчин үеийн шинэлэг, цахим хэлбэрээр автоматжуулан иргэн, аж ахуйн нэгжид олгоно.

Иргэн, аж ахуйн нэгж Зээлийн мэдээллийн нэгдсэн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилгоор хамрагдаж болно.

Богино хугацааны эргэлтийн хөрөнгийн дэмжлэгийг иргэнд эхний ээлжинд 400.0 хүртэл мянган төгрөгөөс эхлэн 1 сар хүртэл хугацаатай олгох бөгөөд хугацаандаа зээлийг эргэн төлсөн тохиолдол бүрд зээл авах боломжит хэмжээг нэмэгдүүлж, 1.0 хүртэл сая төгрөгт хүргэнэ.

Санхүүгийн дэмжлэгийг техник технологи ашиглан (fintech) автоматжуулж, орчин үеийн шинэлэг хэлбэрээр олгох арга хэмжээг Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад туршилтаар зохион байгуулна.

• Малчдыг малжуулах

Малгүй болон цөөн малтай малчин өрхийг малжуулах санхүүгийн дэмжлэг олгох:

21 аймаг, нийслэлийн алслагдсан 3 дүүргийн хөдөлмөрийн чадвартай 18-45 насны 2-оос доошгүй гишүүнтэй, малгүй болон бог малд шилжүүлснээр 150 хүртэл толгой малтай малчин өрхийг малжуулах санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамруулна;

Арга хэмжээнд малгүй болон 150 хүртэл толгой бог малтай мал маллах хүсэлтэй өрхийг хамруулан 5.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг мал худалдан авах зориулалтаар зарцуулна;

Санхүүгийн дэмжлэгийг мал худалдан авч өгснөөс хойш 36 сарын дотор хуваарийн дагуу 100 хувь эргүүлэн мөнгөн хэлбэрээр төлнө;

Өрхийг гэрээт малчнаар ажиллуулах арга хэмжээ:

Гэрээт малчин өрх нь 18-59 насны хөдөлмөрийн чадвартай 2-оос доошгүй гишүүнтэй, гэр бүлээрээ хөдөөд шилжин суурьшиж, 2-оос доошгүй жил гэрээт малчнаар ажиллах нөхцөлийг зөвшөөрч хүсэлт гаргасан, тухайн хаягтаа 1 жилийн хугацаанд оршин суусан байна;

Гэрээт малчин өрхийн хүсэлтээр гэрээт малчнаар 2 жилийн хугацаанд тогтвортой ажиллуулах нөхцөлтэйгөөр малжуулах санхүүгийн дэмжлэг олгож болно.

Гэрээт малчин өрхөд 4.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг мал худалдан авах зориулалтаар зарцуулах ба 24 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй байна.

Гэрээт малчин өрхийн орон нутаг руу нүүх зардлыг суурьших сумын замын уртаас хамааруулан тооцож, 50-200 км-т 150.0 мянган төгрөг, 201-350 км-т 350.0 мянган төгрөг, 351-500 км-т 500.0 мянган төгрөгийн дэмжлэгийг нэг удаа олгоно.

Дээш