БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэлийг 2022 оны 4-р сарын 25-нд solongos.hudulmur-halamj.gov.mn цахим системээр бүртгэнэ.


Бүртгэлийн програмыг тухайн өдрийн 9:00 цагт албан ёсоор нээнэ. Бүртгүүлэх хүсэлтэй иргэдэд бүртгэлийн програмтай танилцах, бүртгэлийн туршилт хийх боломжийг олгох үүднээс өнөөдрөөс эхлэн 23-ны өдөр хүртэл түр хугацаагаар программ нээснийг мэдэгдье.

Дээш