Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Эрэгтэйчүүдийн нас баралтын шалтгааны гуравдугаарт осол, гэмтэл орж байна. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын 10 жилийн зөрүүнд ч нөлөөлж байгаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал зөвхөн барилга, уул уурхайн салбарынх биш бүх байгууллагад хамааралтай. Тиймээс бүх салбарт осол гэмтлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н ажилтны мэдлэг, ур чадаврыг дээшлүүлэх, ажилтан бүр өөрийнхаа аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал.
#Хөдөлмөрийн_аюулгүй_байдал_эрүүл_ахуйн_сарын_аян
#Хөдөлмөрийн_аюулгүй_байдал_эрүүл_мэндийн_эерэг_соёлыг_хамтдаа_төлөвшүүлье