Эрэгтэйчүүдээс "Та хэдэн насандаа өөрийгөө хөгширсөнд тооцох вэ?" гэж асуухад хот суурин газрын эрчүүд 50,60 гэсэн бол хөдөө орон нутгийн 40,50 насандаа өөрийгөө хөгширсөнд тооцдог гэж хариулсан байна.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын шалтгааны талаар хийсэн Дэлхийн банкны судалгаагаар эрэгтэйчүүд эмзэг байдлаа бусдад харуулахаас зайлсхийх, "чанга, хатуу" гэдгээ бусдад батлан харуулахын тулд өвчний шинж тэмдгээ нуух хандлагатай байдаг аж.
Энэ байдал нь эрэгтэйчүүд хүндээр өвдсөн ч эмнэлгийн тусламж авахаас зайлсхийхэд хүргэж байна.
#нийгмийн_хөгжилд_эрэгтэйчүүдийн_оролцоо_манлайлал