ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд: Эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлага гарч ирж байгаа

Эрэгтэйчүүдийн амьдралын буруу дадал хэвшил, зуршилтай холбоотой. Тэр дундаа архи тамхины хэргэлээтэй холбоотой зүрх судасны өвчлөл үүсдэг. Энэ өвчлөлөөр нас барж байгаа нийт иргэдийн 50-аас дээш хувь нь эрэгтэйчүүд. Тэгэхээр өнөөдөр 2 монгол эрэгтэйн 1 нь буюу 50 хувь нь тамхи татдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган 3 дугаар сарын 14-нд болно.

Чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт нйигмийн халамж үйлчилгээ зэрэг өргөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, амьдралын буруу дадал хэвшил, өвчлөлтэй холбоотой мэдээлэл өглөө.

#Нийгмийн_хөгжилд_эрэгтэйчүүдийн_оролцоо_манлайлал


Дээш