Эрэгтэйчүүд өвчлөлийн сүүлийн шатанд хүртлээ эмнэлэгт ханддаггүй‼️

Манай улсын эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү болон эрэгтэйчүүдийн нас баралтын гол шалтгаан нь эрүүл мэнддээ анхаардаггүй, амьдралын буруу хэвшил, өвчлөлийн сүүлийн шатанд хүртлээ эмнэлэгт ханддаггүй зэрэг нь голлон нөлөөлдөг байна.

МҮОНРТ эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар сурвалжилжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган 3 дугаар сарын 14-нд болно.

Чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт нйигмийн халамж үйлчилгээ зэрэг өргөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

#Нийгмийн_хөгжилд_эрэгтэйчүүдийн_оролцоо_манлайлал_ҮндэснийЧуулган_2022_03_14


Дээш