ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ
Хүүхдийн хөгжил, хамгааллын талаарх мэдлэгийг өнөөгийн боловсролын тогтолцоогоор дамжуулан олгох боломжийг сурталчлан таниулах, боловсролтой иргэн бэлтгэх чиглэлээр гэр бүл болон багш, сурагчид, олон нийтэд таниулах мэдлэг өгөх сургалт арга хэмжээг хөдөө орон нутагт зохион байгуулах зөвлөх багийг сонгон шалгаруулна.
Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• Нийгмийн ажил, хүн ам, хууль эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Нийгмийн ажил, сэтгэл зүй, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
• Баримт бичиг боловсруулах, хууль, дүрэм журам, хөтөлбөр сурталчлах сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байсан туршлагатай байх;
• Уулзалт хэлэлцүүлэг удирдан чиглүүлэх туршлагатай байх;
• Зөвлөхийн боловсрол, эрдмийн зэрэг цол, ажлын туршлага, ажилласан жил, хийж гүйцэтгэсэн ажлын туршлага зэрэг нь харгалзан үзэх үзүүлэлт болно.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлж baterdene@mlsp.gov.mn цахим хаягаар болон ХНХЯ-ны 102 тоот өрөөнд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17.30 цаг дотор ирүүлнэ үү. Үүнд:
• Анкет /CV/
• Дипломын хуулбар
• Сургалт, арга хэмжээний хөтөлбөр
• Сургалтын төлөвлөгөө
Холбогдох утас: 51-261152
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ
ГЭР БҮЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР