Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо 2021 оны ажлаа тайлагнаж, 2022 оны төлөвлөгөөний төсөл болон холбогдох асуудлыг хэлэлцлээ

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хурал боллоо.

Уг хуралд Үндэсний хорооны дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Уул уурхай, Барилга, Зам, тээвэр хөгжлийн асуудал хариуцсан яамд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл,  эрдэмтэн, судлаачид болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

 

Энэхүү хурлаар:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт зохион байгуулж байгаа сургалтын байгууллагуудад хийсэн хяналт, үнэлгээний тайлан

ХАБЭА-н Үндэсний хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2021 оны төлөвлөгөөний  биелэлт

Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 тоот тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулах талаарх мэдээлэл

ХАБЭА-н сургалт зохион байгуулах бүртгэлийн гэрчилгээ шинээр авах болон төрөл нэмүүлэх байгууллагуудын талаарх мэдээлллийг хэлэлцэв. 

Эдгээр мэдээллүүдтэй дэлгэрэнгүй танилцаж, Үндэсний хорооны гишүүд асуудал тус бүрт санал, зөвлөмжөө тусган холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллахаар тогтов.

Дээш