“Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-ны үр дүнг танилцууллаа



Уг ажлын хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт нь судалгааны мэдээлэл цуглуулалтыг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэн, урьдчилсан үр дүнгийн хэлэлцүүлэг, бодлогын хэлэлцүүлэгийг зохион байгуулсан. Эдгээр хэлэлцүүлгүүдээс гарсан санал зөвлөмжийг тусган судалгааны тайланг боловсруулж дууслаа.
Энэхүү судалгааны үр дүнг мэргэшсэн экспертүүд болон холбогдох байгууллагуудын төлөөллүүдэд танилцуулах, зөвлөлдөх цахим хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн зорилго нь судалгааны үр дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлууд болон энэ чиглэлийн судалгаа дахин хийхэд судлаач, мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсох зорилготой юм. “Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-ны үр дүнг танилцуулах арга хэмжээний нээлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээлээ.
