“Түр хамгаалах байрны үйлчилгээ үзүүлэх журам”-ын төсөлд санал авч байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т “Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний зардлыг нэг хүнд ногдох хувьсах зардлын хэмжээгээр тооцох бөгөөд хувьсах зардлыг тооцох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу “Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардлыг тооцох журам”-ын төслийг боловсруулав.
Тус журам нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилготой түр хамгаалан байрлуулах үйлчилгээний зардлыг тооцохтой холбоотой харилцааг зохицуулна.
Та журмын төсөлтэй танилцаж, саналаа erdenechimeg.ch@mlsp.gov.mn хаягаар өгнө үү.