Хангайн бүсийн аймгуудын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хабэа-н хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах нь” сургалт боллоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ХАБЭА-н Үндэсний хороо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран хангайн бүсийн аймгуудын “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД БОЛОН АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАБЭА-Н ХАРИУЦСАН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” сэдэвт сургалтыг Орхон аймагт зохион байгууллаа.
Сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар, ХАБЭАХ-н дарга З.Бауыржан, МАОЭНХ-ны дарга Х.Ганбаатар болон Орхон, Булган, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийн төлөөлөл бүхий 50 гаруй хүмүүс оролцов.
Сургалтыг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар хэлсэн үгэндээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог бэхжүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангах, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдуулахад Монгол Улсын Засгийн газраас онцгой анхаарч ажиллаж ирснийг онцлов. Мөн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд туссан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой бүхий л арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бодлогын түвшинд сайжруулахад салбарын яамд, хороод, аймгийн ХАБЭА-н зөвлөл, нийгмийн түншлэгч байгууллагууд, холбогдох төрийн бус байгууллагууд аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч нартай хамтран ажиллаж үр дүнд хүрч буйг онцолсон юм.
Сургалтад оролцогчдын хувьд төсөв санхүү, сургагч багшийн орон тоог нэмэгдүүлэх, чанаржуулах, орон нутаг дахь МШӨ-ны хөгжил тааруу байдал, тэр дундаа сумдад ХАБЭА-н ажилтан байдаггүй гэх асуудлаар санал шүүмжлэлээ илэрхийлсэн.