БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас хамтран ажилласанд талархаж ХНХЯ-нд шагнал гардууллаа


Энэхүү шагналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад албан ёсоор гардуулах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулав.
Монгол Улс тус улсад хөдөлмөр эрхлэх тогтолцооны дагуу ажилтан илгээсэн анхны 16 орны нэгд багтдаг бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд уг үйл ажиллагааг тогтвортой хангаж ирсэн билээ.
Мөн энэ жил БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд Солонгосын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газартай монгол иргэдийн эрх ашиг, ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд зорьж ажиллаж байна.