ОНЦЛОХ АЖИЛ 16✅
Асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүд болон насанд хүрэгсдийн хоол хүнс, хувцас, зөөлөн эдлэл, ариун цэврийн хэрэглэлийн зардлын хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/188 дугаар тушаалаар баталсан.
Ингэснээр зорилтот бүлгийн иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээний санхүүжилт нэмэгдэж, асаргаа сувилгаа, үйлчилгээний чанар сайжрах нөхцөл бүрдэж байна.
Эдгээр зардлын хэмжээ 2012 оноос хойш нэмэгдээгүй байсан юм.