“Хүүхэд, залуучуудын дэлхийн анхдугаар форум”-д оролцлоо
НҮБ-ын Хүүхдийн сангаас Шведийн Хаант Улс болон Бүгд Найрамдах Ботсвана Улсын Засгийн газартай хамтран 2021 оны 12 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд “Хүүхэд, залуучуудын дэлхийн анхдугаар форум”-ыг цахим хэлбэрээр зохион байгуулсан.
Уг форумын хүрээнд 12 дугаар сарын 8-ны өдөр болсон өндөр түвшний уулзалтад “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцлоо.
Ийнхүү оролцох үеэрээ сайд А.Ариунзаяа төрөөс хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалах, хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үг хэлж, цаашид хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэхээ илэрхийлсэн.
Энэхүү хурал нь хүүхэд, залуучуудад олон улсын түвшинд дуу хоолойгоо илэрхийлэх, тулгамдаж байгаа асуудлуудынхаа талаар дэлхийн удирдагчидтай санал бодлоо солилцох боломжийг олгож байгаа юм.
Хуралд олон улсын байгууллага болон улс орнуудын Засгийн газрын төлөөлөл нийлсэн нийт 253 оролцогчид оролцлоо.
Дээш