ШИЛДЭГ СТАРТ АП-ААР "ART RECT" БАГИЙН ХАНЫН ЗУРГИЙГ "AR" ТЕХНОЛОГИОР ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ШАЛГАРЛАА







Улсын аваргын шалгаруулалтад Баянгол дүүргийн 4, Баянзүрх дүүргийн 2, Хан-Уул дүүргийн 1, Дархан-Уул аймгийн 1, Дундговь аймгийн 1, Өвөрхангай аймгийн 1 баг өрсөлдсөн юм.
Улсын шилдэг Старт-Ап шалгаруулах арга хэмжээний шүүгчээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, СЭЗИС профессор Г.Батхуяг, Дриймерс нэгдлийн УЗ-ийн дарга Ж.Золзаяа нар ажиллаж, шүүгчдийн нийлбэр оноогоор дараах багууд шалгарлаа.
1-байрт "ART rect" баг Ханын зургийг AR технологиор баяжуулан хөгжүүлэх төслөөр,
2-р байрт "Хурын шим" баг Монгол сармис үр үржүүлгийн төслөөр,
3-р байрт "Хөрсгүй тариалалт" баг Хөрсгүй тариалалтын гурвалсан технологийн төслөөр тус тус шалгарлаа. Шилдэг, шинэлэг санаагаараа өрсөлдсөн бүх багт баяр хүргэе.