Гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын ажилтнуудын сургалт болж байна

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureГэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын удирдах ажилтан, хамгааллын болон санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулсан хүүхэд хамгааллын үйлчилгээ, санхүүгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх арга зүйн сургалт болж байна.

Сургалтыг ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа нээж, “Хүүхэд гэр бүл, залуучуудын салбарын бодлогын зорилт, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл танилцууллаа.

Сургалтаар салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, төсвийн шинэ хуваарилалт, салбарын хүний нөөцийг мэргэжлийн удирдлагаар хангах, нийгмийн ажлын арга зүйг  шинээр боловсруулан Хүүхэд хамгааллын үйлчилгээний зураглал,хамгааллын үйлчилгээ үзүүлэх  журам, стандарт, үйлчилгээний норматив зардал тооцох аргачлалын  төслийг  холбогдох үйлчилгээний журам, бодлоготой уялдуулан танилцуулж байна.

Мөн Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хийсэн үнэлгээ, дүгнэлт болон шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн талаарх мэдээлэл өгөв.

Хүүхэд, гэр бүлийн хамгааллын үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд хийгдэж байгаа гэр бүлийн хохирогчид үзүүлэх үйлчилгээний www.etuslamj.mn мэдээллийн сан, Хамтарсан багийн нийгмийн ажилтны мэдээллийн сангийн хэрэглэгчийн сургалт үргэлжилж байна.

Дээш