Онцлох ажил 9
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд батлагдсанаар Хүүхдийн төлөө сан байгуулах эрх зүйн орчин бүрдсэн.
Хүүхдийн төлөө сангийн эх үүсвэрийг улсын төсвийн хөрөнгө, хандив, тусламж болон автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын орлогоос бүрдэж байна.
Сангийн хөрөнгөөр дараах арга хэмжээг санхүүжүүлнэ.
•Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих;
•Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах;
•Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлнэ.
Дээш