НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Спесиос Хакизиманаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагналаа
uploaded pictureuploaded pictureНҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Спесиос Хакизимана Монгол Улсын хүүхэд хамгаалал болон хүүхдэд ээлтэй нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Спесиос Хакизиманаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнасан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар гардууллаа.
Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Спесиос Хакизимана “Энэ шагналыг би Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамт олныхоо нэрийн өмнөөс хүлээн авч байна. Манай баг, хамт олон хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхдэд ээлтэй нийгмийн хамгааллын бодлого явуулахад нь Монгол Улсын Засгийн газрыг тасралтгүй дэмжин ажиллаж ирсэн. Ялангуяа КОВИД цар тахлын үед хүүхэд хамгаалал, бодлогын чиглэлээр цаг алдалгүй дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Спесиос Хакизимана онцлов.
UNICEF Deputy Representative Dr. Speciose Hakizimana has been awarded the Outstanding Worker of the Labour and Social protection sector for her outstanding contribution to strengthening child protection system and child sensitive social policy in Mongolia.
“I was honoured to receive the award on behalf of my team, as a recognition of the outstanding contribution made by UNICEF Mongolia in the area of child protection and development, child sensitive and shock-responsive social protection and other joint achievements in the past 3 years, including our timely and practical support and policy advise in response to the COVID-19 pandemic” highlighted Dr. Speciose Hakizimana.
Дээш