ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, хуулийн нийцлийг нарийвчлан тодорхойлох, нөлөөллийн шинжилгээ, тандан судалгааны тайланг боловсруулах”” зөвлөх 1, “Хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах хүрээнд холбогдох хууль, дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулах” зөвлөх 1 хүнийг тус тус сонгон шалгаруулна.
Зөвлөх нь дараах
шаардлагыг хангасан байна. Үүнд:
-
Хууль эрх зүйн чиглэлээр
магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
-
Хууль эрх зүйн чиглэлээр 5
ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
-
Баримт бичиг
боловсруулахад шаардлагатай судалгаа дүн шинжилгээ хийх, хууль, дүрэм журам,
хөтөлбөр боловсруулах ажилд оролцож байсан туршлагатай байх;
-
Уулзалт хэлэлцүүлэг зохион
байгуулах, удирдан чиглүүлэх туршлагатай байх;
-
Зөвлөхийн боловсрол,
эрдмийн зэрэг цол, ажлын туршлага, ажилласан жил, хийж гүйцэтгэсэн ажлын
туршлага зэрэг нь харгалзан үзэх үзүүлэлт болно.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт
бичгүүдийг бүрдүүлж sarankhuu@mlsp.gov.mn цахим хаягаар болон ХНХЯ-ны 205 тоот өрөөнд 2021 оны 11
дүгээр сарын 11-ны өдрийн 17.30 цаг дотор ирүүлнэ үү. Үүнд:
-
Анкет /CV/
-
Дипломын
хуулбар
-
Өмнө хийж
гүйцэтгэсэн 2 оос доошгүй ажлын талаар мэдээлэл
Холбогдох
утас: 51-262453
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ
ГЭР БҮЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ
ГАЗАР