ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

Хүүхдэд хамгааллын үйлчилгээний төсвийн шинэчлэлийн хүрээнд “Хүүхэд хамгааллын төсөв төлөвлөх, хуваарилах, хяналт тавих журмын төсөл боловсруулах, арга зүйн сургалт зохион байгуулах” зөвлөх 1, “Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмын төсөл боловсруулах, арга зүйн сургалт зохион байгуулах” зөвлөх 1 хүнийг тус тус сонгон шалгаруулна.

 

Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

-          Нийгмийн ажил, хүн ам, хууль эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;

-          Нийгмийн ажил, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

-          Баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа дүн шинжилгээ хийх, хууль, дүрэм журам, хөтөлбөр боловсруулах ажилд оролцож байсан туршлагатай байх;

-          Уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх туршлагатай байх;

-          Зөвлөхийн боловсрол, эрдмийн зэрэг цол, ажлын туршлага, ажилласан жил, хийж гүйцэтгэсэн ажлын туршлага зэрэг нь харгалзан үзэх үзүүлэлт болно.

 

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлж  sarankhuu@mlsp.gov.mn цахим хаягаар болон ХНХЯ-ны 205 тоот өрөөнд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17.30 цаг дотор ирүүлнэ үү. Үүнд:

-          Анкет /CV/

-          Дипломын хуулбар

-          Өмнө хийж гүйцэтгэсэн 2 оос доошгүй ажлын талаар мэдээлэл

Холбогдох утас: 51-262453

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

ГЭР БҮЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР

 

 

Дээш