“Ковид-19 цар тахлын үед INSPIRE стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох нь” Ази Номхон далайн бүсийн цахим хурал болж байна




Монгол Улс 2017 онд Хүүхдийн эсрэг хүчирхийллийг эцэслэх дэлхийн түншлэлд нэгдэж, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах “Бид Хамгаална” (WeProtect), Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилготой INSPIRE багц стратегийг хэрэгжүүлэх, дэлхийн бусад олон оронтой хамтран ажиллах, сайн туршлагаа сурталчлах, мөн бусад орны сайн туршлагыг нэвтрүүлэхэд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Банк зэрэг олон байгууллагуудтай хамтран ажиллаж байна.