Ковидын халдварын нэгдсэн лавлах 119 төвийн үйлчилгээг 1800-0724 Зайнаас зөвлөн туслах төвтэй холбоно
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureХөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 1800-0724 Зайнаас зөвлөн туслах төвөөс манай салбарын бүх мэдээллийг авах боломжтой. Тэр дундаа сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэд видео дуудлагаар дохионы орчуулагчтай холбогдож төрийн үйлчилгээний талаар мэдээлэл авах боломжтой монголын анхны дуудлагын төв юм.
Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Зайнаас зөвлөн туслах төвийн үйл ажиллагаатай танилцаж Ковидын халдварын нэгдсэн лавлах 119 төвийн үйлчилгээг 1800-0724 Зайнаас зөвлөн туслах төвтэй холбохоор боллоо.
Ковид-19 халдвараар өвчилсөн, шинж тэмдэг илэрсэн эсвэл мэдээлэл зөвлөгөө авах шаардлага гарсан үед сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс Зайнаас зөвлөн туслах төвтэй холбогдсоноор 119 төвтэй давхар холбогдоно. Ингэснээр үйлчлүүлэгч, дохионы хэлмэрч, 119 төвийн мэргэжилтэн гэсэн гурвалсан шууд харилцаа бүхий үйлчилгээ бий болох юм.
Мөн энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар ирэх онд ашиглалтад орох зургаан аймагт баригдаж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдээр дажуулан иргэдэд нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээг цогцоор хүргэхэд хамтарч ажиллах талаар санал солилцов.
Дээш