“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд салбар хоорондын уялдааг хангах нь” хэлэлцүүлэг боллоо
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureНҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Европын холбооноос Монгол Улсад үзүүлж буй төсвийн дэмжлэгийн бүрэлдэхүүн болох “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаа.
Төслийн зорилго нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр ашигтай, хариуцлагатай, хэрэгцээнд нийцсэн байдлаар хүргэх. Мөн төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцооны шинэчлэл, УИХ, ҮАГ, СЯ, ХНХЯ, ХХААХҮЯ зэрэг институцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Төслийн нэг зорилт нь үйлчлүүлэгчид чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг бий болгох, тухайн иргэний эрэлт, хэрэгцээнд нийцсэн дэмжлэг, туслалцааг үзүүлэх үр дүнтэй, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээний тогтолцоог бий болгоход чиглэж байгаа. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд салбар хоорондын уялдааг хангах нь” хэлэлцүүлгийг Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн нэгж зохион байгууллаа.
Хэлэлуүүлэгт Европын холбоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, дүүргийн Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Сургалтын байгууллагуудын төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлэгийг Европын холбооны төлөөлөгчийн газрын Орлогч дарга Марко Ферри, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Нашида Саттар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтантулга нээлээ.
“Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн танилцуулгыг төслийн зөвлөх Г.Ганзориг, “Бүрэн хөдөлмөр эрхлэлт бүхий жишиг дүүрэг” туршилтын төслийн мэдээлэл, явц, хүлээгдэж буй үр дүнгийн талаар төслийн зөвлөх Ч.Долгорсүрэн, Туршилтын төслийн хүрээнд хийгдэж буй ажлууд, тулгарч буй бэрхшээлүүд, хамтын ажиллагааны хүрээний талаар төслийн “Бүрэн хөдөлмөр эрхлэлт бүхий жишиг дүүрэг” туршилтын төслийг хэрэгжүүлэгч гэрээт зөвлөх Э.Пүрэвсүрэн танилцуулав.
Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд Хамтын ажиллагаа шаардлагатай кейсүүдийг танилцуулж, Бүлгийн ажил, хэлэлцүүлэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оролцогч талуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагааг тодорхойлох, цаашдын тогтвортой механизмыг бий болгох шийдлүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.uploaded picture
Дээш