Ховд аймаг “Ажил мэргэжлийн төв”-тэй боллоо
uploaded pictureuploaded pictureuploaded pictureХөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Ховд аймагт “Ажил мэргэжлийн төв”-ийн нээлтийг хийж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв”-ийн барилгын үйл явцтай танилцлаа.
Дэлхийн банкны “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд Ховд аймгийн ХХҮГ-ын байранд “Ажил мэргэжлийн төв”-ийг нээлээ. Нээлтийн арга хэмжээнд ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Ховд аймгийн ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл, Дэлхийн банкны “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн зохицуулагч Д.Мөнхтогтох, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, ОУШХБ-ын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко болон төслийн холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Тус “Ажил мэргэжлийн төв” нь иргэдэд Хөдөлмөр халамжийн үйлчилгээг чанартай хүргэхийн зэрэгцээ албан хаагчдын ая тухтай ажиллах нөхцөл бүрдүүлж байгаагаар онцлог юм.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв”-ийн барилгын үйл явцтай танилцан тулгамдаж буй зарим асуудлуудын талаар санал солилцлоо.
Дээш