Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Ховд, Баян-Өлгий аймагт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, ХНХЯ-ны харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон ажлын хэсэг МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, ХНХЯ-ны ХАБЭАХХ-ийн дарга З.Бауыржан, МХЕГ-ын Хяналтын хэлстийн дарга Г.Эрдэнэтөгс нарын бүрэлдэхүүн Ховд, Баян-Өлгий аймагт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, орон нутгийн салбар зөвлөлийн гишүүдтэй санал солилцож, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлов.
Мөн Ховд, Баян-Өлгий аймаг дахь ХНХЯ-ны харьяа байгууллагуудын удирдлагуудад салбарын бодлого, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл солилцон, цаашид гүйцэтгэх үйл ажиллагааны хүрээнд удирдлагуудад чиглэл өгч, санал, хүсэлтийг сонслоо.