Нийслэл хотоо хамтдаа хөгжүүлье
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаар хуралдааны тэмдэглэлээр “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-ын дагуу холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулахыг Барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарт даалгасан.
Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын даалгавар”-ыг боловсруулан Засгийн газрын 13 яам, Нийслэлийн 42 байгууллагуудаас санал авч Барилга, хот байгуулалтын сайдтай хамтран баталж холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-тай байгуулсан.
Тус ажлын төлөвлөлтийн шийдлийг боловсруулж Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зураг төслийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдын дунд 2 удаагийн цахим хэлэлцүүлгийг хийж 1200 гаруй хүнийг хамруулан тэдний санал, зөвлөмжийг авсан.
Мөн Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон засаг захиргааны анхан шатны нэгж болох дүүрэг, хороодоор хэлэлцүүлж санал авсан бөгөөд одоогоор Засгийн газрын яамдаас санал авч зөвшилцөх үйл ажиллагаа явагдаж байна.
Нийслэл Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хариуцлагатай үйл ажиллагаанд танай газрын санал, оролцоо чухал тул Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгуулах санал, дүгнэлтийг ирүүлж хамтран ажиллана уу.
Нийслэл Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хариуцлагатай үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн санал, оролцоо нэн чухал тул Хот байгуулалтын тухай хууль, “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ын дагуу Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хоорондох сарын хугацаанд иргэд, олон нийтээс https://www.ulaanbaatar2040.mn/ вэб хуудас, https://ulaanbaatar2040.mn/p/166/sanal-xuselt, https://www.facebook.com/UB2040, https://twitter.com/Ulaanbaatar2040, https://www.instagram.com/ulaanbaatar2040/, https://www.youtube.com/channel/UC-SAZrRjAPJTvnOixYPUNeA зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгслүүд болон харьяа хороогоор дамжуулан санал авах үйл ажиллагааг явуулж байна.
Иргэд, олон нийт та бүхнийг
https://ulaanbaatar2040.mn/p/166/sanal-xuselt линкээр орж Нийслэл Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хариуцлагатай үйл ажиллагаанд саналаа өгөхийг уриалж байна.
Дээш