Төр, төрийн бус байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулагдлаа
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд эрэгтэйчүүдийн дунд тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх арга зам, бодлогын хувилбаруудыг тогтоох, тэдэнд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор төр, төрийн бус байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулагдлаа.
Тус ажлын хэсэг нь нийгэм, эдийн засгийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, хөгжлийн үр шимээс тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр эрэгтэйчүүдэд чиглэсэн олон талт арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх юм.