“БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ” САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
uploaded pictureuploaded pictureuploaded pictureБоловсролын салбар дахь хүүхдийн эрх, хамгааллын талаарх хууль тогтоомж, тогтоол шийдвэр Хүүхдийн эрхийн тухай конвенц, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны 5 дугаар зөвлөмжийн хэрэгжилтийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгээр эрүүл мэндийн боловсролын агуулга, хэлбэрийг сайжруулах, хүүхдийн боловсролд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт хүүхдийн боловсролыг дэмжих, сургуулийн орчны эрсдэлийн үнэлгээг цаашид өргөжүүлэх, сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, салбарын ажилтнууд, сурган хүмүүжүүлэгчдийн хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын агуулгад хос хэлний асуудлыг тусгах, зан заншил, уламжлал, дорнын соёлыг түгээх, шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны байгууллага дахь бүртгэл хангалтгүйн улмаас хүүхэд хамгааллын зарим үйлчилгээнд хамрагдах боломж хязгаарлагдмал байгааг анхаарах, хүүхэд хамгааллын асуудлыг тухайн тохиолдол, кэйст хандах байдлаар бус зорилго, ажлын гүйцэтгэл, үр дүн, санхүүжилтийг хянахад анхаарах, ковидын үеийн хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл өгөх талаар хэлэлцлээ.
Мөн уулзалт хэлэлцүүлгийн дүгнэлт, зөвлөмжийг албан бичгээр хүргүүлж хамтран ажиллахаар төлөвлөв.
Дээш