"Хөдөлмөрийн хүрээний хүчирхийлэл, дарамтыг устгая: ОУХБ-ын 190 дүгээр конвенцид нэгдье!" цахим хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцлоо
Европын Холбооны санхүүжилтээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй "Зохистой хөдөлмөр ба худалдаа" төслийн хүрээнд "Хөдөлмөрийн хүрээний хүчирхийлэл, дарамтыг устгая: ОУХБ-ын 190 дүгээр конвенцид нэгдье!" цахим хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцлоо.
Уг арга хэмжээ нь “Монгол Улс Дарамт, хүчирхийллийг устгах тухай 190 дүгээр конвенцид нэгдэхэд хэр бэлэн бэ? – Хөдөлмөрийн хүрээний хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх, түүнийг шийдвэрлэх эрх зүй, бодлогын орчин” болон “Иргэний нийгмийн байгууллагуудын нүдээр Монгол Улс Дарамт, хүчирхийллийг устгах тухай 190 дүгээр конвенцид нэгдэхэд хэр бэлэн бэ? – Хөдөлмөрийн хүрээний хүчирхийлэл, дарамтыг устгахад практикт тулгамдаж буй асуудал, сорилтууд” гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэхүү хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Булгантуяа, ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никейз, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирал Х. Ганбаатар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ОУХБ-ын Жендэр, тэгш байдал, ялгаварлан гадуурхалтыг устгах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жони Симпсон, Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д. Сүнжид, Монголын хуульчдын Холбоо болон холбогдох иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид чиглүүлэгч, зочин оролцогчоор тус тус оролцлоо.
Дээш