Өнөөдөр дэлхийн нуруу нугасны ивэрхий өвчнөөс үүдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр
Жил бүрийн 10-р сарын 25-ны өдөр бол дэлхийн нуруу нугасны ивэрхий өвчнөөс үүдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Марал-Элч Сан”-гийн тэргүүн Р.Энхчулуун, сурагч Э.Агь-Марал, тус сангийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэтөгс нартай уулзаж ярилцлаа. “Марал-Элч Сан” нь нуруу нугасны ивэрхий өвчнөөс үүдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэх зорилготой.
Уулзалтаар хөгжлийн бэрхшээл тэр дундаа нуруу нугасны ивэрхий өвчнөөс үүдэлтэй хөгжлийн бэрхшээлийн онцлог, хүндрэл, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
АНХААРЛЫН ГАДНА ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛЖ БОЛОХГҮЙ.
NO ONE LEFT BEHIND