“Дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтийн загварт суурилсан ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо ба үр дүн” зайны сургалт зохион байгууллаа
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureХөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жайкагийн “ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтолцоог бэхжүүлэх төсөл” хамтран “Дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтийн загварт суурилсан ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо ба үр дүн” сэдэвтэй сургалтыг 2021 оны 10-р сарын 18-наас 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтад ХНХЯ, ХБХХЕГ, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, ХХҮЕГ, 21 аймаг, 9 дүүргийн ХХҮХ зэрэг төрийн байгууллага, МҮХАҮТ, МАОЭХ, тусгай хэрэгцээт сургууль, ААНБ, ХБИ-ийн ТББ-ын төлөөлөл зэрэг нийт 70 орчим оролцогч танхим болон цахимаар хамрагдлаа.
Сургалтаар Япон болон Малайз улсын лектор багш нарын хөдөлмөрийн зах зээл дэх ажил олголтыг дэмжих, ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо ба авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл авч, төр, ТББ, ААНБ, тусгай хэрэгцээт сургуулийн төлөөллүүд ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон тогтолцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.
Сургалтын эхний өдөр ХНХЯ-ны ХЭБХЗГ-ын дарга С.Дамбий сургалтыг нээж үг хэлсэн бөгөөд багш нар Япон улсын ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо болон ажлын байранд дадлагажуулагчийн үүрэг хариуцлагын талаар лекц тавив.
2 дахь өдөр Японы ААНБ-ууд болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг танилцуулав. Харин 3 дахь өдөр Осака мужийн ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн бодлого, арга хэмжээ сэдвээр лекц үргэлжиллээ.
Сүүлийн өдөр Малайз улсын ХБИ-ийн халамжийн бодлого тогтолцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн танхим болон цахимаар оролцогчдыг нийт 5 багт хуваан Монгол Улсад хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Дээш