“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”–ийн удирдах хороо хуралдлаа
uploaded pictureuploaded picture“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл” -ийн удирдах хорооны хурал 10 дугаар сарын 20-ны өдөр болов.
Төслийн хүрээнд 6 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөгжлийн нэгдсэн төвийн барилгын ажил эхлүүлэх, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлэх, үйлчилгээ, орчны хүртээмжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ХБИ-ийн талаарх олон нийтийн ойлголт, хандлага, стратегийг сайжруулахаар ажиллаж байна.
Тус хуралд Төслийн удирдах хорооны гишүүд, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд оролцлоо. Хурлыг Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төслийн захирал С.Тунгалагтамир удирдан явуулав.
Тус хурлын үеэр төслийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, төслийн 2021 оны үйл ажиллагаа, төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний тодотгол, төсөл хэрэгжих хугацааг сунгах талаар хэлэлцэж, шийдвэрлэв.
Дээш